М.Баярмагнай: Мөрөөрөө ажлаа хийж яваа намайг битгий ингэж харлуул л даа

Админ
2021/01/09

Тодруулбал, Өчигдөр жүжигчин Баярмагнай өөрийнхөө сэлфи зургийг цахим орчинд оруултал машины шилэн дээр QR код байхыг хараад олон нийт ихээхэн бухимдан яг ямар тусгай ажил хийдэг болоод QR кодтой байгаа юм гэх мэт шүүмжилсэн билээ. Харин тэгвэл жүжигчин маань ийн залруулга хийлээ. За нэгэн тайлбарыг хийе ээ.Миний бие багын найзтайгаа хамтран Эрүүл мэндийн салбарт эмнэлгийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл импортлох, ханган нийлүүлэх чиглэлээр "Med Import Mongol" ХХК байгуулан ажилладаг.Хатуу хөл хорионы үед манай компани хөдөө аймгууд болон Улаанбаатар хотын эмнэлгүүдэд хамгаалах хэрэгсэл, бусад шаардлагатай тоног төхөөрөмжийг хүргэхийн тулд машинууддаа QR код авсан. Миний хувьд хөдөө аймгуудад голдуу хүргэлт хийж байна. Хүргэлт хийхийн хажуугаар хэрэгцээтэй газар боломжийнхоо хэрээр хандив, тусламж өгөөд л явж байна.Зарим нь бүр барьж идлээ.Ядаж байхад барьж идэж байгаа нь дандаа эрчүүд..Мөрөөрөө зүгээр ажлаа хийж яваа намайг @Pararazzi.mn битгий ингэж харлуул л даа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна