Төрийн ордноос сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Админ
2021/01/09

Төрийн ордны баруун хаалгаар нэвтрэхээр очсон иргэний COVID-19 түргэвчилсэн оношлуурын хариу өнөөдөр эерэг гарчээ. Тиймээс баталгаажуулах PCR шинжилгээний хариу гарах хүртэл төрийн ордны орох, гарах хөдөлгөөнийг түр хязгаарлаад байна. Түргэвчилсэн оношлуурын хариуг баталгаажуулахаар PCR шинжилгээ авч лабораторийн шинжилгээнд хүргүүлээд байна. Шинжилгээний хариу баталгаажих хүртэл Төрийн ордон доторх ажилчдыг өрөөнөөсөө гарахгүй байхыг хамгаалалтын албанаас сануулжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна