Австрали улсад коронавирусын вакцинжуулалтын хөтөлбөр ирэх хоёрдугаар сараас эхэлнэ гэж тус улсын Ерөнхий сайд Скотт Моррисон пүрэв гарагт мэдэгдлээ.
Австралид вакцинжуулалтыг хоёрдугаар сарын дунд үеэс эхлүүлж, эхний ээлжид галын шугамд ажиллаж буй эмнэлгийн ажилтнууд, тусгаарлалт, хилийн хяналтын ажилтнууд, өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг дархлаажуулах ажээ.
“Бид долоо хоногт 80 мянган хүнд вакцин хийж эхлэх бөгөөд цаашид улам нэмэгдүүлэхээр төлөвлөж байна” гэж С.Моррисон мэдээлжээ. Энэхүү хуваарийн дагуу гуравдугаар сарын эцэс гэхэд Австралийн дөрвөн сая иргэнийг дархлаажуулсан байх юм.
Австралийн эрх баригчид өмнө нь вакцинжуулалтын хөтөлбөрийг гуравдугаар сарын дундуур эхлүүлнэ хэмээн мэдэгдэж байсан билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна