31 хувьцаат компанийн 70 гаруй сая төгрөгийн 208,461 ширхэг хувьцаа арилжигдлаа

Админ
2021/01/09

2021 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 69,663,696.45 төгрөгийн үнийн дүн бүхий 208,461 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 14 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Булган ундрага" ХК (BUN +14.98%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +10.40%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Баянтээг" ХК (BTG -13.73%) болон "Жуулчин дюти фрий" ХК (SUL -6.25%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 9,267 ширхэг нэгж эрхийг нийт 991,531төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.18 хувиар өсөж, 19098.28 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,028,869,555,571.79 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна