Судлаачид хөл хориог хагас жил сунгах санал гаргажээ

Админ
2021/01/09

Хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 06:00 цаг хүртэл сунгах шийдвэр гаргасан билээ. Түүнээс хойш хөл хорионы дэглэмийг шат дараатай бууруулж, үйлдвэр, үйлчилгээний газруудын хэвийн үйл ажиллагааг хангана гэдгийг УОК-оос мэдээлж байсан. Гэвч иргэдийн дундаас эх үүсвэр нь тодорхойгүй халдварууд нэмэгдсээр байгаа учир хөл хориог хагас сар орчим хугацаагаар сунгах талаар ярилцаж эхэлжээ. Энэхүү саналыг судлаачдаас УОК-д дэвшүүлээд байгаа юм байна. Харин Улаанбаатар хотод тэг зогсолт хийхгүй, ингэх боломжгүй гэдгийг Шадар сайд Я.Содбаатар өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан билээ. Эдгээр саналыг энэ долоо хоногийн төгсгөлд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийднэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна