Д.Ганбат: Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Ерөнхий сайдынхаа барааг харсангүй

Админ
2021/01/09

Боловсролын салбарт авч хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг Ерөнхий сайдын нэрийн өмнөөс Шадар сайд Я.Содбаатар хариулт өгч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Туваан, Д.Ганбат нарын гишүүд үг хэлж байр сууриа илэрхийллээ. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбатын зүгээс “Сүүлийн дөрвөн сарын хугацаанд Ерөнхий сайдынхаа барааг харсангүй. Шадар сайдаас залхаж байна. Зурагдсан Пянз шиг юм л нэг зүйлээ ярих юм. Яагаад боловсролын салбар чинь өндийхгүй байгаа юм. УИХ-ын гишүүд, дарга нарын хүүхдүүд ч бас төрийн сургуульд сурдаг болмоор байна. Ингэснээд чуулган ч дуусна. Ерөнхий сайдынхаа барааг харчихмаар байна. Сөрөг хүчнийхээ үгийг сонсмоор байна” гэдгийг дамжууллаа.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна