Я.Содбаатар: Дулааны улиралд хичээлийг эхлүүлж болох юм
Үүгээр гишүүд боловсролын салбарын нөхцөл байдлын талаар БШУ-ны сайд Л.Цэдэвсүрэнгээс мэдээлэл авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Цахим хичээл гэж гурилдсан юм болж байна л даа. Ингэж байхаар нэг мөсөн дулааны улиралд хичээлээ эхлүүлж болохгүй юу. Эрсдэл, зардлын хувьд ч давуу талтай биш үү” гэж асуув.
Үүнд Шадар сайд Я.Содбаатар цахим, теле хичээлийн сургалтыг аль болох өндөр хангамжтай явуулахыг хичээж байгааг дурдаад "Дулааны улиралд нэг мөсөн хичээлээ эхлүүлэх зөв ч байж болох юм. Халдварын нөхцөл байдал хэрхэхийг ажиглана” гэлээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна