ЦАР ТАХЛЫН ҮЕД ДАРГА ЦЭРЭГ НАР НАЙРЛАХАА ХЭЗЭЭ БОЛИХ ВЭ?

Админ
2021/01/10

Баянгол дүүргийн удирдлагууд болон төлөөлөгчид цар тахлын энэ хүнд хэцүү цагт “Шинэ жилдсэн” байж магадгүй гэх зураг манай редакцийн хамт олонд ирлээ. Энэхүү зурагт Баянгол дүүргээс сонгогдсон төлөөлөгч Э.Магнайбаяр, мөн зарим нэг цэрэг цагдаагийн цолтой хүмүүс байгааг та бүхэн харж байна. Ширээн дээр тавьсан зүйлсийн хувьд 3 шил шампанск, ундаа, набор гэх мэт баярын ширээний зүйлс тавьсан бөгөөд УОК-оос гаргасан заавар зөвлөмжийг зөрчсөн гэдэг нь тухайн зурагнаас харагдана. Энэхүү зурганд тайлбар авахаар зарим эх сурвалжтай холбогдох үед тэрээр “Шинэ жил” биш Э.Магнайбаяр “Баянгол хүүхдийн зуслангийн даргын баяраа хийж байгаа” гэх утгатай мэдээлэл өгч байсан юм. Ямартай ч цар тахлын хүнд үед айл өрхүүд ялангуяа Баянгол дүүргийн айл өрхүүд маш ковид тусах эрсдэл маш өндөр байгааг хэвлэлээр өчигдөрхөн дурьдаж байсан. Ийм үед  зугаа цэнгээн хөөж найр хийсэн нь үнэн бол Манай улсын хууль эдгээр нөхдүүдэд үйлчлэх үгүйг харах л үлдлээ..  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна