Х-Түц хамтлагаас төрсөн гайхалтай хосуудын нэг бол Т.Бархүү И.Одончимэг нар. Тэдний насны зөрүү 14 ч гэлээ хайр сэтгэлийн хүчээр хамтын амьдралаа босгосон гэхээр монголчууд бахархдаг билээ.

МУГЖ И.Одончимэг, СТА Т.Бархүү нар “Эхнэрийн заавраар” нэвтрүүлэгт орохдоо хэн хэндээ хүндэтгэлтэй, нэг нэгнийхээ үгийг сонсож үйлдэл болгож чаддаг нь үзэгчийн сэтгэлийг хөдөлгөсөн.
МҮОНТВ Дурсамж хөглөх харшийн наадам нэвтрүүлгээр жүжигчин Бархүүгийн хүүхэд насандаа дуулж буй бичлэг гарсан үүнийг харсан Одончимэг өөрийн нөхрөө ийн өхөөрджээ

Тэдний хувийн амьдралыг сөхвөл, тэд нэг гэр бүл болоод 13 жилийг үдээд байна. Т.Бархүү Одончимэгт “Сэргээш” инээдмийн киноны зураг авалтын үеэр дурласан гэдэг. И.Одончимэгийн илүү дутуу зан, маяг байхгүй, яг өөрөөрөө байж чаддаг нь түүний сэтгэлийг татсан байна. “Боловсрол” телевизийн “Яг түүн шиг-2” шоуны Гала концертын үеэр Бархүү “Надтай хамт олон шөнө энэ нэвтрүүлгийн төлөө нойргүй хоносон И.Одончимэгтээ хайртай шүү” хэмээн гэргийдээ талархлаа илэрхийлсэн.

Тэгвэл МУГЖ И.Одончимэг Т.Бархүүгийн зургийг цахим хуудастаа оруулж, “Ханиараа бахархаж байна” хэмээн сэтгэгдэл үлдээж байсан түүхтэй. Т.Бархүү эхнэртээ хайртайгаа байнга илэрхийлдэг. “Худалч залуу” киноны нээлтийн тайзан дээрээс тэрээр ханьдаа талархлаа илэрхийлж, “Энэ киноны зохиолыг миний хань, хайртай охины минь ээж МУГЖ Ишдоржийн Одончимэг бичсэн юм. Ханьдаа хайртай шүү” гэсэн бол өчигдрийн шоу нэвтрүүлгийн дараа “Одноодоо баярлалаа” хэмээн сэтгэлийн үгээ илгээсэн байдаг.

Т.Бархүү нэгэн ярилцлагадаа “Би Одноодоо яг л кинон дээр гардаг шиг дурлачихаад байна” гэжээ.
эх сурвалж: өглөө.мн
Сэтгэгдэл бичигдээгүй байна