Шинээр 13 тохиолдол бүртгэгдэв

Админ
2021/01/10

ХӨСҮТ-өөс сүүлийн 24 цагийн доторх “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр буюу 1 дүгээр сарын 8-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ-ийн болон Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийтдээ 13.773 хүнд PCR-ийн шинжилгээ хийв. Үүнээс 13 хүний шинжилгээнд халдвар илрээд байна. Нийслэлд 13 тохиолдол шинээр нэмэгдэв. Бүртгэгдсэн тохиолдлууд өмнөх халдварын голомтын ойрын хавтлын тусгаарлагдсан хүмүүсээс гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
“COVID-19” халдварын тохиолдол ихэвчлэн  өмнө нь бүртгэгдсэн гэр бүлийн хүрээнээс үүдэлтэй байна.
Энд "Ачтан" эмнэлгийн эмч, ажилтнуудын гэр бүлээс 6 хүн, нийтийн тээврийн "Тэнүүн Огоо" компани болон нийслэлийн Баянзүрх дүүргийн Нэгдсэн эмнэлэг, бусад үргэлжилсэн халдварын гинжин хэлхээгээр үүссэн голомтуудаас улбаатай гэр бүлийн болон тусгаарлан ажиглалтад байсан ойрын хавьтлын хүмүүсээс илрээд байна. Нийслэл Улаанбаатар хотод халдварын нийт бүртгэгдсэн тохиолдол 584 болж, бусад аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна