Ковид Вирус УОК-д замчлаад байна

Админ
2021/01/10

 
Өнөө өглөөний байдлаар ковидын тархалт нийслэл хотод хэд хэдэн газар эзэмшлээ тогтоолоо. БГД-ын 5, 6-аар хороог хэсэгчилэн хааж орох гарах бүх хөдөлгөөнийг зогсоочихлоо. Энд өнөөх нэр бүхий 15 байгууллагын ажилтан албан хаагчдыг ч хамруулчихлаа. Нэг үгээр бол өнөөх 0 зогсолтыг хэсэгчилээд хийчихлээ. Нөгөө нэг эх сурвалжийн мэдээлсэнээр өчигдөрхөн ачаа тээврийн нислэгээр нэр бүхий УИХ-ын гишүүдийг гэр бүлийн хамтаар, 60 орчим хүнийг тээвэрлэн УОК-ын онц нууцлалтай хяналтан дор оруулж ирээд карго болгочихсон Чингис Хаан ОУНБ-д мөн ковидын халдвар тархсан талаар мэдээлчихлээ. ХӨСҮТ-ын дарга нэгэнтээ хэлж байсанчилан энэ вирус чинь сууж байгаад л ярьж хуралдаж зөвлөлдөөд энэ Монголын УОК нь ийм шийдвэр гаргах гэж байгаа юм шиг байна тэхээр одоо хэдүүлээ ингэчихье гээд харилцан зөвлөлдөөд байх шиг. Өчигдөрхөн бантсандаа ч тэр үү баатар болох гэсэндээ ч тэр үү УОК БНСУ-аас иргэдээ татан авах тусгай үүргийн нислэг явуулах болсоноо мэдэгдсэн. Үүний өмнө ЗГ, УОК нь 0 зогсолт хийх талаар хуралдаж зөвлөлдсөн. Гэтэл ганцхан шөнийн дотор БГД-ын 2 хороог хэсэгчилэн хааж 0 зогсоочихлоо. 2 хоног үргэлжилэх 0 зогсолтын үеэр нийт иргэдийг шинжилгээнд хамруулж амжих юм байх. Харин Чингис Хаан ОУНБ-ын тухайд ямар шийдвэр гаргах нь тодорхойгүй байна. Вирусын онцгой комисстой Монгол улсын УОК зөвлөлдөж байгаа байх хэрхэх талаар.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна