Шахмал түлшний мөнгөгүй болсон иргэд модон тавилгаа түлж эхэлжээ

Админ
2021/01/10

Монгол Улсад коронавирусийн халдвар тархан, хөл хорио тогтоосны улмаас иргэдийн амьдрал өдрөөс өдөрт туйлдсаар байгаа билээ. Өрх толгойлсон, олон хүүхэдтэй айлд ихээхэн хүнд тусаж буй. Баянзүрх дүүргийн тавдугаар хорооны нэгэн иргэн шахмал түлш авах мөнгөгүй болсон тул аргагүйн эрхэнд гэрийнхээ модон тавилгыг хуваан түлж буйгаа хэвлэлд ярилцлага өгөхдөө учирлав. Зочид буудалд ажилладаг тэрбээр хөл хорионы улмаас ажилгүй, орлогогүй болж. Халамжийн болон тусламжийн хүнс, тусламж тэднийд олдохгүй байгааг мөн хэлсэн байна. Үүний сацуу намын харьяаллын улмаас халамжийн мөнгөнөөс хасагдаж, хүнсний талон авч чадахгүй байгаагаа өгүүлжээ. Хүүхдүүддээ чанаж өгөхөөр хонины толгой гэсгээж суусан тэрбээр амны хаалт, ариутгагч авах нь битгий хэл талхны мөнгөө яая гэж буйгаа санаа алдан хэлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна