Бага орлоготой орнуудаас гадна дундаж орлоготой орнуудын дийлэнх нь вакцинаа хараахан хүлээж аваагүй байна. Одоогоор нийлүүлэгдээд буй коронавирусын вакцины дийлэнх нь чинээлэг орнуудад хүрчээ хэмээн ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгдэв.
“Одоогоор коронавирусын вакциныг 42 улсад хэрэглэж эхлээд байгаагаас 36 нь өндөр орлоготой орнууд бол үлдсэн 6 нь дундаж орлоготой улс орнууд байна. Бага орлоготой орнууд болон дундаж орлоготой орнуудын дийлэнх нь вакцин хүлээж аваагүй нь бодит асуудал болоод байна. Энэ асуудлыг бид “COVAX” болон “ACT-Accelerator” хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар даван туулна” хэмээн Гебрейесус ярьжээ.
Вакциныг тэгш хүртээмжтэй байлгах нь эрүүл мэндийн тогтолцоог тогтворжуулж, коронавирусын хувьсах чадварыг хязгаарлана хэмээн тэрбээр мөн цохон тэмдэглэв. Вакцинаа тэгш хуваарилж, дамжин халдварлах боломжийг нь бууруулахгүй бол вирус дэгдсээр байх болно гэдгийг Гебрейесус анхааруулав.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна