Хөгжиж буй орнуудын вакцинжуулалтад зориулж нэг тэрбум ам.доллар цуглуулжээ

Админ
2021/01/11

Хөгжиж буй орнуудад коронавирусын вакцинжуулалтыг явуулах зорилгоор Их Британи нэг тэрбум ам.долларын санхүүжилт татжээ.

Энэ тухай НҮБ-ын дэргэдэх Их Британийн байнгын төлөөлөгчийн газар мэдэгдсэн байна.

“Илүү эмзэг улс орнуудад цар тахлын дэгдэлтийг зогсоож, коронавирусын вакциныг нэвтрүүлэхэд нь туслахын тулд олон улсын хандивлагчдаас одоогоор нэг тэрбум ам.долларыг цуглуулаад байна” хэмээн дипломат төлөөлөгчийн газрын мэдэгдэлд дурдсан байна.

“Энэ мөнгийг “COVAX AMC” механизмын нэмэлт санхүүжилтэд зарцуулна. Энэхүү нэмэлт санхүүжилтэд манай улс 548 сая ам.долларын хувь нэмэр оруулсан. Энэ мөнгөөр хөгжиж буй 92 орныг 1 тэрбум тун вакцинаар хангах боломжтой юм” хэмээн мэдэгдэлд мөн дурджээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна