Сэлэнгэ аймгийн том голомт хумигдаж, батлагдсан 217 тохиолдлын 193 нь бүрэн эдгэрч, хяналтаас гарлаа

Админ
2021/01/11

Сэлэнгэ аймгийн том голомт хумигдаж, тус аймагт батлагдаад байсан 217 тохиолдлын 193 нь буюу 89% нь  бүрэн эдгэрч хяналтаас гарчээ. Одоо эмчилгээний дараах сувиллын хяналтад 12, гэрийн ажиглалтад 13 иргэн байгаа юм байна. Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт 7 иргэн эмчлүүлж байгаагаас маргааш 3 иргэн сувиллын хяналт руу шилжих гэж байгаа талаар Эрүүл мэндийн яам мэдээллээ. эх сурвалж: ikon.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна