Д.Одзаяа:Үсчингийн багажаар халдвар дамжина Тэгвэл аяга халбага сэрээгээр дамжихгүй юу?

Админ
2021/01/11

Олны танил авьяаслаг бүсгүйчүүдийн нэг бол МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Д.Одзаяа. Цахим хуудаснаа амьдралд тохиох мөч бүрийг олон нийттэй хуваалцдаг уламжлалтай. Түүнийг маш олон хүнд бэлэг өгснийг бүгд мэдэх бизээ мөн тэрээр шулуун шударга зантай нэгэн. Ирэх долоо хоногийн Даваа гарагаас буюу 11-ний өдрөөс үйл ажиллагаа явуулах байгууллагуудын жагсаалтыг гаргасан. Үүнд үсчин гоо сайхан ороогүй хоолны газрууд нээгдэж байгаад Д.Одзаяа ийн бичжээ:
Зааа байз манайхаан би нэг л юм ойлгохгүй байх юм? Кофе шоп болон хоолны газруудад хүн масктайгаа кофегоо ууж хоолоо идэх үү? Үгүй. Гаднаас 4лээ ороод ирлээ гэхэд бүгдийг нь тус тусад нь суулгах уу? Үгүй. Тэгвэл үсчинд бидэнд маскаа авах шаардлага тулгардаг уу? Үгүй. Хумсаа янзлуулахад бид маскаа авах шаардлагатай юу? Үгүй.
Үсчингийн багажаар халдвар дамжина гэнэ. Тэгвэл аяга халбага сэрээгээр дамжихгүй юу? Ёстой жинхэнэ ам хамарлуу ордог биш үү? Би үсээ засуулахгүй, хумсаа засуулахгүй бол болохгүй байгаад байгаа юм еөөр байхгүй гэдгийг түрүүлээд хэлчихье Гол нь би яах вэ гээд бусдыг орхимооргүй санагдаад байх юм. Үсчид чинь жинхэнэ өөрсдийн гараар, хөдөлмөрийнхөө үр шимээр бизнессээ босгож ар гэрээ авч явдаг хүмүүс. Би л зөвхөн ойлгохгүй байна уу эсвэл та нар бас уу?? Зүгээр эвтэйхэн тайлбарлаад өгчих хүн байна уу? гэжээ.
сурвалж: mongoldoo.xyz


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна