IV цахилгаан станцын хүчин чадал арван аймгийн төвийг цахилгаан дулаанаар хангах дайны хэмжээгээр нэмэгдлээ

Админ
2021/01/12

“ДЦС IV” ТӨХК-ийн турбогенератор №3-ын шинэчлэлтийн ажил дуусаж, ажиллагаанд залгалаа. Ингэснээр “ДЦС IV” ТӨХК-ийн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадал 110 МВт-аар нэмэгдэж байна.
Энэ сарын 8-нд системийн оргил ачаалал 1,220 МВт хүрэхэд ДЦС-ын нийлбэр ачаалал 740 МВт-тай явж байсан ба ДЦС дангаараа хангасан. Өөрөөр хэлбэл төсвийн хүчин чадлын үр дүнд 89 МВт-аар нэмэгдэнэ гэдэг нь арван аймгийн төвийг цахилгаан дулаанаар хангах хэмжээний хүчин чадал нэмэгдэж байна гэсэн үг хэмээн удирдлагууд онцлов. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтыг энэ сарын 12-нд зарлана.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна