Африк тивд коронавирусээр халдварласан хүний тоо 3 сая давжээ.
Энэ тухай Африкийн Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдэгдсэн байна.
“Африкт халдвар авсан хүний тоо 3'021'769-д хүрчээ. Үүнээс 72'121 нас барсан тохиолдол бүртгэгдсэн бол 2'450'492 хүн эмнэлгээс гарсан” хэмээн мэдэгдэлд дурдав.
Халдвар авсан тохиолдлуудын дийлэнх нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс, Марокко, Египет, Тунис, Этиопт бүртгэгджээ.
Өмнөд Африкт эхэлсэн цар тахлын хоёр дахь давлагаа нь мутацид орсон коронавирусээс үүдэлтэй гэж тус улсын эрх баригчид 12-р сарын 21-нд мэдэгдсэн юм. “501.V2” гэж нэрлэсэн шинэ хувилбар хоёр сар орчмын өмнө Энэтхэгийн далайн эрэгт орших Зүүн Кейп мужийн Нельсон Мандела Бэй тойрогт илэрчээ. Өмнөд Африкийн эрдэмтдийн хэлж буйгаар, шинэ хувилбараар залуус голдуу халдварлаж байгаа аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна