Өнөөдрөөс архи худалдаж эхэлнэ
Манай улс 12-р сарын 14-нөөс 18 градусаас доош спиртын агууламжтай архи согтууруулах ундааг дэлгүүрүүдээр худалдаалахыг зөвшөөрч худалдан борлуулж байсан бол өнөөдрөөс +18 граудсаас дээш согтууруулах ундааг худалдан борлуулахаар болсон мэдээллийн дагуу Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хүнсний хэлтсээс тодруулахад, "Нийслэл хотод 2021 оны нэгдүгээр сарын 11-нь буюу /өнөөдрөөс/ Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж байгаатай холбогдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/06 тоот захирамж гаргасан. Уг захирамжаар А1320 захирамж буюу +18 градусаас дээш согтууруулах ундаа худалдах захирамжийг хүчингүй болсноор +18 градусаас дээш буюу өмнө нь худалдаалж байснаар архи, пиво худалдаалахыг зөвшөөрсөн байна.
Уг захирамжийн дагуу МХЕГ болон холбогдох албаны хүмүүс захирамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна