Манаачийг нь хүлж, ажилтныг нь нэвширтэл зоджээ
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний импорт болон бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг “Косма” компанид дээрэмчид халджээ. Урд шөнө 00.00 цаг өнгөрч байхад нүүр, зүсээ далдалсан гурван этгээд Хан-Уул дүүргийн III хороонд байрлах “Косма” компанийн манаачийг хүлж, дотогш нэвтэрсэн байна. Улмаар тухайн компанийн ажилтан Б-г нэвширтэл нь нүдэж, долоон сая төгрөгийг нь дээрэмдээд зугтсан аж. Хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтэст шалгаж, гэмт этгээдүүдийг эрэн сурвалжилж эхэлжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна