Өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны өдөр гэр бүлийн маргаанаас үүдэн хадмуудаа хутгалж, гэмтээгээд хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ.
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд оршин суух 55 настай эрэгтэй, 53 настай эмэгтэй нарыг тэдний хүргэн болох 26 настай А гэгч нь хутгалж гэмтээжээ.
Хэрэг үйлдэхдээ сэжигтэн этгээд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэх ба хадмуудаа гэмтээснийхээ дараа хэргийн газраас зугтсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа ба дээрх этгээдийг саатуулжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна