2021 оныг Хүүк шиг болоход зориулцгаах уу?

Админ
2021/01/12

Өчигдөрхөн гитар тэвэрсэн өнгөлөг, булчинлаг зураг нь бүсгүйчүүдийн сэтгэлийг гижигдэж байсан У.Хүрэлсүх өнөөдөр өөр дүрээр гарч ирэв. Тэр хий дэмий булчинлаг хүн биш, сайхан төрхнөөс цаашгүй ч биш гэдэг нь ил тод л доо. Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу 93 сая ам.доллараар “ДЦС-IV” төрийн өмчит хувьцаат компанийн дөрвөн турбингенераторыг өргөтгөж Төвийн бүсийн эрчим хүчний системд холболоо.  Ингэснээр манай улс ОХУ-аас авдаг эрчим хүчний импортыг хоёр дахин бууруулж, хэрэглээнийхээ 98 хувийг дотоодоос хангах боломж бүрдэж байна. 89 МВт-аар өргөтгөсөн нь 10 аймгийн төвийг эрчим хүчээр, 18 мянган айл өрхийн 150 гаруй орон сууцыг дулаанаар хангах хэмжээний хүчин чадалтай гэсэн үг юм. Өргөтгөлийг ашиглалтад хүлээн авах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцсон нь өнөөдрийн гоё сэдэв боллоо. Гэснээс өмнө нь нэг нээлт дээр нүхэн дотор орж шороо ухсан биш онигоонд орох дөхсөн. Энэ удаад алдаа мадаг багатай цэмбэгэр байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна