2020 оны 11-р сарын 11-ны өдрөөс эхлэн Монгол Улс даяар бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбоотойгоор зарим өрх айлууд хоол тэжээлийн хомстолд орж, мөн өрх айлуудын орлого тасарсан.
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан энэ хүнд хэцүү цаг үед Баянзүрх дүүргийн хэмжээнд "Далайд дусал нэмэр" аяныг санаачилж Баянзүрх дүүргийн Онцгой комисстой хамтран зорилтод бүлгийн 11000 гаруй өрх айлуудад шаардлагатай хүнс, тэжээл, түлш, амны хаалт зэргийг хандивлаад байна. Үүгээр ч зогсохгүй тэрээр хувиасаа Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн өрхүүдэд 7 хоногийн түлш түгээх ажлыг эхлүүлжээ.

Тэрээр хэлэхдээ:
Коронавирус дотроо алдсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Төр засгаас иргэдийн эрүүл аюулгүй байдлын төлөө олон шийдвэрүүдийг авсан хэдий ч нөхцөл байдал амаргүй байна. Тиймээс миний бие өрхийн орлого тасарсан, зорилтод бүлгийн иргэддээ хүрч ажиллахын тулд "Далайд дусал нэмэр" аяныг санаачласан. Уг аяны хүрээнд өнөөдрийн байдлаар нийт 70 гаруй ААН, төрийн бус байгууллага, иргэдийн 200 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг Баянзүрх дүүргийн 11000 гаруй өрх айлуудад түгээгээд байна" гэлээ. Түүнчлэн "Баянзүрх дүүрэг Монгол улсын төдийгүй нийслэл хотын хамгийн их хүн амтай дүүрэг. Тэр ч утгаараа Баянзүрх дүүрэгт гэр хорооллын өрх айлууд, хөдөө орон нутгаас шилжин ирж суурьшсан гэр бүлүүд их байдаг. Тэдэнд дэм болох үүднээс өнөөдөр миний бие хувиасаа Баянзүрх дүүргийн зорилтод бүлгийн иргэддээ 7 хоногийн түлшийг түгээхэд бэлэн боллоо. Сайхан цагийн төлөө хамтдаа зүтгэж, Коронавирусыг хамтын хүчээр давж гарч чадна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм.
Баянзүрх дүүргийн хувьд Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгээс коронавирусын голомт үүссэн. Үүссэн нөхцөл байдалтайгаар холбогдуулан Баянзүрх дүүргийн Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос анхаарч голомтыг хумих ажил явагдаж байгаа билээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна