Ядарсан иргэдийн мөнгөөр "цалинжиж" Банк бусаар эргэлдүүлдэг "Задарсан" ах дүү нар

Админ
2021/01/12

Төрд ах дүүсээрээ орж татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг хэрнээ үүсгэн байгуулсан банк бус санхүүгийн байгууллагаараа жирийн хөдөлмөрчид, ядарсан ард түмнээ “хүүлдэг” байж болзошгүй нэгэн гэр бүл байна. ИНЕГ-ийн дарга Л.Бямбасүрэн, Төрийн банкны дэд захирал Л.Жамбасүрэн, МХЕГ-ын хэлтсийн дарга Л.Дашмягмаржав, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар 2016 оноос хойш төрийн албанд зүтгэж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байна. Тэгвэл тэд мөн “Трастмед” ХХК-ийг байгуулж тэндээсээ "Траст капитал" нэртэй банк бус санхүүгийн байгууллагаараа ядарсан ард түмнээ мөн л мөлжиж, зээл өгч, хүүг нь авч халаасаа зузаатгаж суудаг бололтой. Бололтой гэсний учир нь тэдний зарим АТГ-т гаргаж өгдөг хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүгд "Траст капитал" ББСБ-аас хувь эзэмшдэг гэдгээ дурджээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна