“COVID-19" халдварын 14 тохиолдол бүртгэгдэв

Админ
2021/01/13

 ХӨСҮТ-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 11-нд хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын  14 тохиолдол бүртгэгдлээ.

ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн авто хоёр лаборатори, НЭМҮТ, Сэлэнгэ, Дархан-Уул, Сэлэнгэ, Дорнод аймгийн салбар лабораторид нийтдээ  15 849 хүнд PCR шинжилгээ хийжээ.

 Эдгээр тохиолдол Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Тэдгээр нь өмнөх батлагдсан тохиолдлуудтай ойр харилцсан хүмүүсийн анхны болон давтан шинжилгээгээр илэрчээ. БЗД-ийн 17 дугаар хорооны гэр бүлийн хавьтал, БЗД-ийн 6-р хорооны нэг гэр бүлийн 3 хүн, БЗД-ийн гэр бүлийн дамжсан халдвартай холбоотой нэг хүн, ИНЕГ-ын ажилтны ойрын хавьтлын нэг хүнд тус тус коронавирус илэрчээ. Ингэснээр Улаанбаатар хотод бүртгэгдсэн тохиолдлын тоо 630 болж байна. Бусад аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдвар бүртгэгдээгүй.

Өнөөдрийн байдлаар, манай улсад “COVID-19” халдварын 1456 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 909 хүн эдгэрчээ.

ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт коронавируст халдвартай 536 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл, нэг хүн маш хүнд, 13 нь хүнд,  95 нь хүндэвтэр, 427 нь хөнгөн байгаа аж.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна