Сүүлийн 24 цагт коронавирусээр халдварласан 43 хүн эдгэрчээ

Админ
2021/01/13

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусээр халдварласан 43 хүн эдгэрч, дараагийн шатны ажиглалтад шилжжээ.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаагийн мэдээлснээр, Цэргийн төв эмнэлгээс 30 хүн, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс 7 хүн, ХӨСҮТ-өөс 6 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын 1 456 тохиолдлоос 909 нь эдгэрээд байна.

Мөн дотоодод бүртгэгдсэн 956 тохиолдлын 494 нь буюу 51.6 хувь нь эмчлүүлж бүрэн эдгэрчээ. Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан долоон тохиолдол эдгэрснийг тэрбээр тодотгосон юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна