Улсын хэмжээнд 31 тусгаарлах байранд өнөөдөр 1602 хүн, үүнээс нийслэлд 27 байранд 1524, орон нутагт 4 байранд 45 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.
ХӨСҮТ-ийн зөвлөмжийн дагуу УОК-ын Шуурхай штаб улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагт 33 иргэнийг тусгаарлаж, 53 иргэнийг шилжүүлэн тусгаарлажээ. Мөн 301 иргэн гэрийн ажиглалтад гаргасан аж.
Нийслэлийн хэмжээнд өнөөдөр 492, орон нутагт 26, нийт 518 иргэн гэрийн ажиглалтад байгаа бөгөөд өнгөрсөн 11 дүгээр сарын 11-нээс өнөөдөр хүртэл 5010 иргэнийг гэрийн ажиглалтад шилжүүлжээ.
Монгол Улсаас гадаад улсад энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод энэ сарын 10-нд эх орондоо ирсэн 119 албан хаагчийг “Багабаян” цогцолборт тусгаарлаад байгаа аж.
УОК-ын Шуурхай штаб оршуулга, буяны үйл ажиллагаатай холбоотой өргөдөл гомдол хүлээн авч, сүүлийн 7 хоногт 364 иргэн, 156 техник хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг зохицуулсан. МИАТ компани 9 удаагийн карго ачаа тээвэрлэсэн. НҮБ-ын Хүн амыг дэмжих сангаас PCR шинжилгээний лаборатори үнэгүй тээвэрлэхийг зохион байгуулж байгаа”-г Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээлэв.
Тусгаарлан ажиглах байр, шалган нэвтрүүлэх товчоо, эргүүл, авто эргүүл, толдорхой цэгт шинжилгээ авах ажилчид гээд хоногт дунджаар 5666 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна