Их Британи улсад 2.3 сая орчим хүн коронавирусын эсрэг вакцин хийлгэжээ

Админ
2021/01/13

Их Британи улсад 2.3 сая орчим хүнд коронавирусын эсрэг вакцин хийгээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок даваа гарагт мэдэгдлээ.

“Өнөөдрийн байдлаар Их Британи даяар 2.6 сая тун вакциныг 2.3 сая хүнд тарьсан. Энэ нь Европын бүх оронд вакцин хийлгэсэн хүмүүсийн тооноос өндөр үзүүлэлт юм” гэж тэрбээр мэдэгджээ.

Бид вакцинжуулалтыг энэ эрчээрээ үргэлжлүүлбэл коронавирусын халдвараар нас барсан тохиолдлуудын 88 хувь нь бүртгэгдсэн бүлгийн бүх хүнд ирэх хоёрдугаар сарын 15 гэхэд вакцины эхний тунг тарина гэж Мэтт Хэнкок мэдээлсэн байна.

Түүний мэдээлснээр, 80-аас дээш насны иргэдийн тавны хоёр нь, асрамжийн газрын үйлчлүүлэгчдийн дөрөвний нэг нь вакцины эхний тунг хийлгээд байгаа ажээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна