Португаль улсын Ерөнхийлөгч Марселу Ребелу ди Соуза коронавирусээр халдварлажээ

Админ
2021/01/13

Португаль улсын Ерөнхийлөгч Марселу Ребелу ди Соуза коронавирусын халдвар авчээ.

“Даваа гарагт ерөнхийлөгчийн PCR шинжилгээний хариу эерэг гарсан. Түүнд халдварын шинж тэмдгүүд илрээгүй” хэмээн Төрийн тэргүүн цахим хуудаст мэдээлсэн байна.

Үүнтэй холбогдуулан ойрын хугацаанд зохион байгуулахаар төлөвлөсөн ерөнхийлөгчийг оролцуулсан арга хэмжээг цуцалжээ.

Португалын Эрүүл мэндийн ерөнхий газрын мэдээлснээр, тус улсад халдвар авсан хүний тоо 489 мянга давжээ. Халдварын улмаас нас барсан 7925 тохиолдол бүртгэгдсэн байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна