"Техник импорт" ХК болон "Жуулчин говь" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2021/01/13

2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр энгийн арилжаагаар 34 хувьцаат компанийн 357,807,419.87 төгрөгийн үнийн дүн бүхий 1,544,041 ширхэг хувьцаа арилжигдсанаас 19 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Техник импорт" ХК (TEX +14.99%) болон "Жуулчин говь" ХК (JGV +14.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Монгол шуудан" ХК (MNP -10.35%) болон "Мик холдинг" ХК (MIK -9.70%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 34,808 ширхэг нэгж эрхийг нийт 3,765,636төгрөгөөр арилжигдсан байна. Энэ өдөр багцын арилжаанд нийт 786,260 ширхэг үнэт цаас 786,260,000 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.92 хувиар өсөж, 19293.84 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 3,014,518,504,221.76 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна