Аргаль, халиун буга зэрэг ховор амьтдад өвс, хужир тавьж өгчээ

Админ
2021/01/13

Өвөрхангай аймгийн ихэнх нутгаар цас их орж хүйтэрснээс зэрлэг ан, амьтан ялангуяа нэн ховор, ховор амьтад байршдаг газруудаар өвөлжилт хүндрэх нөхцөл байдал үүсээд байна. Аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас 6 сумын 40 гаруй цэгт аргаль, халиун буга зэрэг ховор амьтдад өвс, хужир тавьж биотехникийн арга хэмжээ авчээ. Тодруулбал, Баруунбаян-Улаан, Хайрхандулаан сумын нутаг Өшгөгийн нуруу, Ханхөгшин, Төгрөг сумын Эрээн уул, Гучин-Ус сумын Аргалантын нуруу, Богд сумын нутаг Бага богдын нуруу, Арцын нуруу, Өөш, Дулаан Богд, Халзан хайрхан, Зүүнбаян-Улаан сумын нутаг Баян хайрхан Баянзүрх зэрэг газруудад өнгөрөгч оны 12 дугаар сарын 15-наас  2021 оны 1дүгээр сарын 5-ныг хүртэл хугацаанд ажиллаж, нэн ховор, ховор амьтдад өвс, хужир тавьж өгсөн. Ойрын хугацаанд Есөнзүйл, Хужирт, Өлзийт, Хархорин, Уянга, Сант сумдын нутагт биотехникийн арга хэмжээний ажлыг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас холбогдох сумдын Засаг даргын Тамгын газар Байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, нөхөрлөлийн гишүүдтэй хамтран хийж гүйцэтгэнэ. Сумдын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, нөхөрлөлийн гишүүд, нутгийн иргэд зэрлэг ан, амьтны байршилт хөдөлгөөн, тархалт, өвөлжилтийн байдалд тогтмол ажиглалт судалгаа хийж байна гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээллээ. эх сурвалж: gogo.mn


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна