Номхон далайд байрлалтай Холбооны Микронез улсад коронавируст халдварын анхны тохиолдол өчигдөр бүртгэгдлээ.
Халдвар илэрсэн иргэн Засгийн газрын хөлгөөр Понпей мужид ирсэн бөгөөд олон хүнд тархах эрсдэл бага гэсэн дүгнэлт гарчээ.
114,900 хүн амтай Микронез улс нь хоёрдугаар сарын гурванд халдвар тархсан орнуудад зорчихыг хориглосон тогтоол гаргаж байв. Харин түүнээс сарын дараа Хятадад нэгдүгээр сараас хойш байсан болон халдвар тархсан орнуудад сүүлийн 14 хоногт аялсан иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг хатуу хоригложээ.
Орхон аймгаас ч бага газар нутагтай Микронез нь мянга мянган жижиг арлаас тогтдог бөгөөд гурван том эрүүл мэндийн төвтэй тул зарим төстэй орнуудаас эрүүл мэндийн тогтолцоогоор харьцангуй сайн гэгддэг байна.
Эх сурвалж: Холбооны Микронез улсын Засгийн газар
Сэтгэгдэл бичигдээгүй байна