“Доха Мастерс”-ын гурав дахь өдөр Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно

Админ
2021/01/13

Олон улсын жүдо бөхийн холбооноос зохиож буй “Doha-2021 World Masters” тэмцээний гурав дахь өдрийн барилдаанууд өнөөдөр болно. Хуваарь ёсоор Эмэгтэй -78кг, +78кг, Эрэгтэй -90кг, -100кг, +100кг жингийн барилдаанууд болох юм. Энэ өдөр манай улсаас -90кг жинд Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Г.Алтанбагана, +100кг жинд ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно. Тэмцээний урьдчилсан барилдаанууд 15.00 цагаас Judo youtube сувгаар үзэх гарах бол финалын барилдааныг 22.00 цагаас С1 болон SPS National сувгаар үзэх боломжтой. Эх сурвалж: МЖБХ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна