Кевин Харт “Netflix”-тэй дөрвөн том гэрээ байгуулжээ

Админ
2021/01/13

АНУ-ын инээдмийн жүжигчин Кевин Харт дөрвөн кино төсөлд хамтран ажиллахаар “Netflix” компанитай гэрээ байгуулснаа зарлажээ. Түүний “HartBeat Productions” продакшн нь урт хугацаанд “Netflix”-тэй хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд Кевин Харт өөрөө дөрвөн кинонд дүр бүтээж, продюсероор ажиллах гэнэ. “Netflix”-ийн “No. 1” комеди шоу болох Кевин Хартын “Zero F**s Given” комедиг   20 сая гаруй аккаунт үзсэн аж. Түүнчлэн түүний дүр бүтээсэн кинонууд олон улсын зах зээлээс дөрвөн тэрбум ам.долларын орлого олжээ.
NEW YORK, NY – SEPTEMBER 26: Actor/comedian Kevin Hart attends the Build Series to discuss "Night School" at Build Studio on September 26, 2018 in New York City. (Photo by Jim Spellman/WireImage)
“Netflix” компани өмнө нь Адам Сандлертэй байгуулсан гэрээгээ шинэчлэн, 150 сая ам.долларын өртөгтэй шинэ гэрээ байгуулжээ. ЭХ СУРВАЛЖ: BOSSIP NEWS


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна