Хүчит шонхор захад төр давуу байдал олгосон гэж үзжээ

Админ
2021/01/14

Одоогоос 7 жилийн өмнө буюу 2014 онд Нийслэлийн Засаг даргын захирамж гарч Хүчит шонхор захын ажиллах цагийн хуваарийг үүрийн 05 цагт эхлүүлэх зөвшөөрөл өгсөн. Харин бусад зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарийг 09-11 цагт нээж байхаар зохицуусан. Тэгвэл дээрх шийдвэр нь өрсөлдөх боломжийг хязгаарлаж, нэг захад төрөөс давуу байдал олгосон, бөөний мах зөвхөн тэнд төвлөрөх нөхцлийг үүсгэсэн гэж үзжээ. Улмаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас бүх захын онгойх цагт ижил байх нөхцөлийг бүрдүүлэх албан тоотыг Нийслэлийн Засаг даргад явуулахаар болсон байна. Энэ чиглэлийн хяналт шалгалт хийгдэж эхэлжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна