Коронавирус тусаад эдгэрсэн хүмүүст 6 сарын дараа дахин шинж тэмдэг илэрч байна

Админ
2021/01/14

Ухань хотноо COVID-19-ийн халдварлаж эдгэрсэн хүмүүст дунджаар 6 сарын дараагаар шинж тэмдгүүд дахин илэрч байгаад эмч мэргэжилтнүүд санаа зовниж байна. Шинэ судалгаагаар коронавирусээр халдварлаад эдгэрсэн ч дахин тусах магадлалтайг харуулж байгаа. Тухайлбал, Хятадын Ухань хотын 1700 гаруй өвчтөнг судалгаанд хамруулж 6-9 сарын хугацаанд ажиглалтад байлгасан юм. Ингэхэд 4 өвчтөн тутмын 3 нь эрүүл мэндийн хувьд дор хаяж нэг асуудалтай тулгарч байгааг хэллээ. Энэ нь нийт өвчтөнүүдийн 76 хувь гэсэн үг юм. Хамгийн нийтлэг шинж тэмдэг нь ядрах, булчин сулрах, нойргүйдэх, сэтгэл гутрал эзэлж байна. Бээжин дэх Капитал анагаах ухааны их сургуулийн багийнхан энэ судалгааны дүгнэлтийг 1-р сарын 8-нд Лансет сэтгүүлд нийтэлсэн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна