Өнөөдөр Г.Алтанбагана, Ө.Дүүрэнбаяр нар хүч үзнэ

Админ
2021/01/14

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны “Доха-Мастерс 2021” тэмцээний 3 дахь өдөр буюу өнөөдөр/2021.01.13/ эмэгтэйчүүдийн -78 кг, +78 кг, эрэгтэйчүүдийн 90 кг, -100 кг, +100 кг жингийн барилдаанаар үргэлжилж шилдгүүдээ тодруулах юм. Энэ тэмцээний хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 15 цагаас эхэлнэ. Монгол Улсаас өнөөдөр Г.Алтанбагана /90 кг/, Ө.Дүүрэнбаяр /+100 кг/ нар хүчээ сорино. Г.Алтанбагана эхний тойрогтоо Бразил улсын бөх Рафаэль Македотой, Ө.Дүүрэнбаяр эхний тойрогтоо Израил улсын бөх Ор Сассонтой тус тус барилдана. Өнөөдрийн байдлаар БНСУ-ын баг тамирчид 3 алтан медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон 2 алт, 4 мөнгөн медальтай, Франц 2 алт, нэг мөнгө, нэг хүрэл медальтай удаалж байна. Харин Монголын баг тамирчид Дохагийн дэлхийн мастерсаас нэг хүрэл медаль хүртээд байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна