Манай улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 10 хувийг хүүхдийн өвчлөл эзэлж байна

Админ
2021/01/14

Манай улсад коронавируст халдвараар өвилсөн нийт хүний 10 орчим хувь хүүхдүүд байна.   Сүүлийн 17, 18 хоногийн хугацаанд Их Британид мутацид орсон шинэ хувилбар гарснаас хойш хүүхдийн өвчлөл дэлхий дахинд нэмэгдэж байгаа аж.

Энэ тухай ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл хэлэхдээ, "АНУ-д сүүлийн нэг сард шинээр өвчилсөн хүмүүсийн 23 хувь нь бага насны хүүхэд байна гэсэн судалгааны дүн гарсан. Манай орны хувьд, хүүхдүүд коронавирусээр халдварлаж буй нь уламжлалт гэрт амьдардаг, хооллох соёл, гэр бүлийн хүрээнд халдвар их гарч байгаатай холбоотой. Бусад оронд гэр бүлийн хүрээнд халдвар тарахдаа дунджаар 2.5 хүн халдварлаж байгаа бол манайд хамгийн багадаа гэр бүлийнхээ 4 гишүүнд, хамгийн ихдээ 10 хүнд халдвар тараасан жишээ байна" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, "Нийт халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувь нь 15 хүртэлх насны хүүхэд байна. Хүүхдийн өвчлөлийн гол шалтгаан гэр бүлээсээ халдвар авч байна. Өчигдөр гэхэд 10 ам бүлтэй айлын бүх хүн халдвартай нь батлагдлаа. Эхлээд тухайн гэр бүлийн 2 хүн халдвар авч, давтан шинжилгээгээр бусад 8 гишүүнээс нь халдвар илэрсэн" гэдгийг тодотгов.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна