Коронавирусний вакцинд эхний ээлжинд хамрагдах хүмүүсийн судалгааг гаргаж эхэлжээ

Админ
2021/01/14

УОК-оос коронавирусний вакцинд эхний ээлжинд хамрагдах хүмүүсийн судалгааг гаргаж эхэлжээ. Энэ талаар Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанд танилцуулсан байна. ЭМЯ-ны дэргэдэх Хүний эмийн зөвлөл, Дархлаажуулалтын зөвлөх хорооны энэ сарын 10-ны хамтарсан хурлаар Pfizer,  AstraZeneca, Moderna компанийн вакциныг Монгол Улсад яаралтай журмаар бүртгэх зөвшөөрөл олгосон байна. Мөн вакцинд эхний ээлжинд хамрагдах халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилтнууд, эрхтэн шилжүүлэн суулгасан, гемодиализ эмчилгээнд ордог гэх мэт удаан хугацааны эмчилгээтэй өвчтөнүүд, 70-аас дээш насны ахмадуудын судалгааг гаргаж байгааг Шадар сайд танилцуулжээ. Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар манай улсад “COVID-19” халдварын 1469 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 909 хүн эдгэрчээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна