Манай улсын дотоодод бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдлын 40 хувь нь гэр бүлийн гишүүдээсээ, 7-8 хувь нь хороо гудамж, орцноосоо халдварт өртжээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын 1469 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс 409 нь зөөвөрлөгдсөн, бусад нь дотоодод илэрсэн тохиолдлууд юм. Үүний, нэг хамт олон дундаас халдварласан байдал 20 хувь, гэр бүлийн дотроос 40 хувь, олон нийтийн үйл ажиллагаанд оролцсоноос 10 гаруй хувь, хороо гудамж, орцноосоо 7-8 хувь, өвчтөнтэй хавьталд орсноос 20 хувь нь халдвар авсныг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр мэдээллээ.
Ийнхүү ойр байсан хүмүүс өвчинд өртөх магадлал өндөр байгаа тул аль болох бөөгнөрлийг сааруулах, 1,5-2 метрийн зай барьж харилцахыг тэрээр зөвлөлөө. Энэ дэглэмийг барих нь улсын хэмжээний тархалт болгохгүйн гол арга хэмжээ болж байна.
Ялангуяа, нийслэл хотод хамт олны дундах тархалт бусад орныхтой харьцуулахад өндөр байгаа. Тиймээс ЭМЯ-наас, бүх ажилчдын 30 хувийг ажлын байранд ээлж дараатай ажиллуулах, дотоод гадаад орчиндоо амны хаалт зүүлгэх шаардлагыг сүүлийн 2 сарын хугацаанд байнга анхааруулж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна