С.Баярцогтын 4 тэрбум 10 сая төгрөг, 3 үл хөдлөх хөрөнгө улсын өмч болно

Админ
2021/01/14

Нас дарсан ч овор нэмдэггүй, мөнхийн залуу Э.Одгэрэл мэт тодотголыг бий болгож чадсан цөөн хэдэн улс төр, урлаг соёлын эрчүүд бий. Хамгийн залуу Ерөнхий сайд асан С.Баярцогт энэ ангилалд гарцаагүй багтана. Эр хүн туг ч барина, тугал ч хариулна гэж. Цагтаа мандан бадарч, тугаа намируулж явсан С.Баярцогт өдгөө “тугалаа хариулж”, аавын хаалганы цаана улсын хоол идээд сууж буй. Сайд байхдаа л царайлаг, оворгүй гэгддэг байсан тэр одоо болтол анхуухан харагддаг хэвээрээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал олгосон, мөнгө угаасан, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэгдэж жил дамнан шалгагдаж байсан С.Баярцогт оны өмнө их хурлын сонгуулийн үеэр хоригдсон байдаг. Арван жилийн хорих ял авсан ч давж заалдах шатны шүүхээр түүний ялыг буруулж, дөрвөн жил наймар сар болгосон. Харин түүний мэдэлд байх 4 тэрбум 10 сая, гурван үл хөдлөх эд хөрөнгийг хураах шийдвэр гаргажээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна