Э.Оюунболд хүнээс зээлсэн 30 сая төгрөгөө өгөлгүй таван жил өнгөрчээ

Админ
2021/01/14

Өнгөрсөн 2020 он бөхчүүдэд халгаатай жил болж өнгөрсөн. Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их баяр наадамд 9 давж түрүүлсэн Э.Оюунболд доппинг хэрэглэсэн нь тогтоогдож, цолоо хураалгасан. Тэгвэл Э.Оюунболд таван жилийн өмнө нутгийнхаа бизнес эрхлэгч О.Гончигсүрэнгээс зээлсэн 30 сая төгрөгөө одоо ч хүртэл өгөөгүй байгаа гэнэ. Тухайн үед Э.Оюунболд эхнэртээ машин авч өгөх, ээждээ мөнгө өгөх зэргээр шалтаглан увуулж, цувуулан авсаар 30 сая төгрөг зээлсэн гэв. Үүний араас хэдэн жил хөөцөлдөж, мөнгөө өгөхийг Э.Оюунболдоос шаардаж, шүүхийн байгууллагад хандсан ч О.Гончигсүрэн одоо хүртэл мөнгөө аваагүй хэвээр. Цолоо хураалгаж, барилдах эрхээ хасуулах шахсан Э.Оюунболдод зээлүүлсэн мөнгөө эргүүлэн авах юм бол мөнгө шаардлагатай хүмүүст өгч, тусламж хүргэнэ гэж О.Гончигсүрэн ярьлаа.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна