"Монгол алт" ХК болон "Булган ундрага" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байна

Админ
2021/01/14

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр энгийн арилжаагаар 31 хувьцаат компанийн 184,961,904.38 төгрөгийн үнийн дүн бүхий 1,340,375 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 17 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 2 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол алт" ХК (ERS +15.00%) болон "Булган ундрага" ХК (BUN +14.91%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Тандэм инвэст" ХК (VIK -11.40%) болон "Гурил тэжээл Булган" ХК (GTJ -11.03%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа. “Үндэсний хувьчлалын сан" хамтын хаалттай ХОС-ийн 21,624 ширхэг нэгж эрхийг нийт 2,319,089 төгрөгөөр арилжигдсан байна. ТOP-20 индекс 0.4 хувиар буурч, 19215.71 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,994,107,336,344.75 төгрөг боллоо.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна