Цэргийн дэлхийн аварга, Азийн наадмын болон Будапештын Их дуулгын мөнгөн медальт Г.Алтанбагана хэсгийн аваргын төлөө барилдаж ялагдсанаар дагах барилдаан хийхээр болсон юм.
Үндэсний шигшээ баг болон “Алдар” спорт хорооны тамирчин Г.Алтанабагана Доха-Мастерс 2021 тэмцээний 90 кг жинд хэсгийн аваргын төлөө 2019 оны дэлхийн аварга Голландын Ноэл ван Т Эндтэй эн тэнцүүхэн сайхан барилдсан ч цаг дуусахаас 10 секундын өмнө Ноэлд вазари үнэлгээ алдаж хожигдлоо.
Тэрбээр дагах барилдаанд Гүржийн жүдоч Лаша Бекауритай барилдан, цэвэр ялагдсанаар тэмцээнээ дуусгаж шагналт 7 дугаар байрт шалгарснаар Монголын жүдочид Доха-Мастерс 2021 тэмцээнийг нэг хүрэл медальтай /М.Уранцэцэг/ өндөрлүүлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна