БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 17-Р ХОРООНД ХӨЛ ХОРИО ТОГТООЖ КОВИДЫН ШИНЖИЛГЭЭНД ХАМРУУЛНА

Админ
2021/01/14

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд “КОВИД 19” халдварын тохиолдол батлагдаж, голомтлон тархаж болзошгүй нөхцөл байдал үүссэн тул 2021.01.14-ны 06.00 цагаас 2021.01.16-ны 23.00 цаг хүртэл хязгаарлалтын дэглэмд шилжүүлж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулахаар боллоо. Энэ хүрээнд, явуулын болон суурин 10 цэгийг байгуулж, 18-аас дээш насны бүх иргэдээс өмнө шинжилгээ өгсөн эсэхийг үл харгалзан PCR шинжилгээг авч байгаа тул шинжилгээндээ идэвхтэй хамрагдаж, иргэний үүргээ биелүүлэхийг уриалж байна. Хязгаарлалт тогтоосон хугацаанд 17-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр, эмийн сан, эмнэлгийн үйлчилгээ хэвийн явагдаж, бусад хөдөлгөөн хязгаарлагдах учраас шинжилгээ өгөхөөс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна. Зөвлөгөө, шинжилгээтэй холбоотой мэдээллийг БЗД-ийн шуурхай штабын 80535063, 93190092, 1900-1063 дугаараас лавлах боломжтой. 17-Р ХОРООНЫ ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВАХ БАЙРШЛУУД: БАЙНГЫН 4 ЦЭГ: • 79-Р СУРГУУЛИЙН 1-Р БАЙР • 17-Р ХОРООНЫ ИРГЭД НИЙТИЙН ТАНХИМ • 21-Р ХУДАГ • ӨРГӨН ГУДАМЖНЫ “БАЯН” ДЭЛГҮҮР ЯВУУЛЫН 6 ЦЭГ АЖИЛЛАЖ 08.30-18.30 ЦАГИЙН ХООРОНД ИРГЭДЭЭС ШИНЖИЛГЭЭ АВЧ БАЙНА. Түүнчлэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Да Хүрээ" авто центр ажиллахгүй. Нийтийн тээвэр 17 дугаар хороогоор дайран өнгөрөхгүйг анхааруулж байна гэж Баянзүрх дүүргийн Онцгой комиссын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна