Далайн үхрийн нуруун дээр "Трамп" гэж сийчсэн байхыг олжээ

Админ
2021/01/15

АНУ-ын Флорида мужид ийм нэгэн хэрэг гарсныг эрх бүхий хүмүүс шалган мөрдөж байна. АНУ-ын зэрлэг байгаль хамгаалах газрын нэгэн ажилтны мэдээлснээр далайн гахайн нуруун дээр маш томоор ТРАМП хэмээн сийчсэн байгааг олсон бөгөөд амьтны биеийн байдлыг "ноцтой хэмжээнд бэртсэн" хэмээн үзжээ. Энэхүү бичлэг одоо интернет даяар тараад байгаа билээ. Хомосассагийн Зэрлэг ан амьтдын улсын цэцэрлэгт хүрээлэнд ням гарагт хэсэг аялагчдыг дагуулан явахдаа нэгэн бүсгүй үүнийг хараад нүдэндээ ч итгээгүй гэнэ. "Энэ орчимд маш олон мэргэжлийн хүн байдаг. Хэн нэгэн нь харсан бол хэзээ ч тийм зүйл болохыг зөвшөөрөхгүй байсан юм" хэмээн тэр мэдэгдсэн бөгөөд амьтдад ийн хэрцгий хандаж буй явдлаа зогсоох ёстойг сануулжээ. Одоо тус хүрээлэн уг хэрэгт холбоотой хүний тухай мэдээлэл өгвөл 5,000 долларын шагнал өгөхөө амлаад байгаа юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна