Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун 37 нас хүрлээ
Хамгийн хатуу чанга дэглэм, зарчимаараа эрхгүй ялгардаг хаалттай улс болох Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ жил 37 нас хүрлээ. Тэрээр төрсөн өдрөө хүчин чадалтай холын зайн пуужингууд, том хэмжээтэй цэнэгт хошуунууд, тагнуулын хиймэл дагуулууд, цөмийн хөдөлгүүртэй шумбагч онгоцуудтай хүслийн жагсаалттай тэмдэглэв. Цэрэг, армийн өндөр албажсан улс орноо удирдаж яваа Ким Жон Ун АНУ-тай олон жилийн турш харилцаа тогтоож ирсэн ч дайсагнадаг хэвээр. АНУ ямар алхам, шийдвэр гаргана тэр бүр нь Хойд Солонгостой холбоотой байдаг.
Тэрээр өнгөрсөн долоо хоногт эрх баригч Хөдөлмөрчдийн намын их хурлаа зохион байгуулж цэрэг армийн ирээдүйн төлөвлөгөөгөө хэлэлцсэн аж. Энэ үйлдэл нь шинэ Ерөнхийлөгчөө сонгож, тангараг өргөх ёслол хийхээр болж буй АНУ-ын улс төрд заналхийлж буй хэлбэр гэж дэлхийн улс орны эрдэмтэд үзжээ.
Хөдөлмөрчдийн намын их хурал дээр Ким Жон Ун “Ерөнхийлөгч нь хэн ч байлаа гэсэн АНУ бол бидний хамгийн том заналт дайсан” хэмээн тодорхойлсон. Цөмийн хөтөлбөр, зэвсгээрээ наймаалцаж, тохиролцоонд хүрч чадахгүй байгаа хоёр улсын холбоо цаашид хэрхэх нь АНУ-ын шинэ удирдагч Жо Байденаас шалтгаалах болов.
Ийн ирээдүйн бэлтгэл, цөмийн хөтөлбөрийнхөө туршилт болгож Ким Жон Ун төрсөн өдрийн бэлэг болгож алсын зайн пуужингууд, хүчирхэг пуужингууд, дуунаас хурдан пуужин, цэргийн тагнуудын хиймэл дагуул, хатуу түлш бүхий тив хоорондын баллистик пуужин, шинэ жолоочгүй агаарын нисэх төхөөрөмж, шинэ цөмийн цэнэгт хошуу, цөмийн зэвсэг хүсэв.

Сэтгэгдэл бичигдээгүй байна