Хакүхо М.Даваажаргал эдгэрч, эмнэлгээс гарчээ
Японы сумо бөхийн холбооноос 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвараар өвчилж, эмчлүүлж байсан юм. Тэгвэл түүнийг эдгэрч эмнэлгээс гарчээ. Түүний хувьд энэ сарын 5-нд коронавирусын халдвар авсан нь тогтоодсон юм. Тэрбээр энэ талаараа цахим хуудаснаа “Өнгөрсөн долоо хоногт юм үнэрлэж чадахгүй байсан учраас коронавирусын шинжилгээ өгсөн. Шинжилгээний хариу эерэг гарч, мэргэжлийн хүмүүсийн хяналтад эмчилгээ хийлгэлээ. Эмчилгээ маань дуусаж бүрэн эдгэрсэн гэсэн хариу гарсан учир гэртээ очихоор боллоо” хэмээн бичжээ.
Сэтгэгдэл бичигдээгүй байна