Ж.Билэгт "Ачлал" дэлгүүрийнхээ түрээсийг 100 хувь хөнгөлжээ
Баянхонгор аймгийн уугуул, УИХ-ын гишүүн асан Ж.Билэгт үл хөдлөх, барилга угсралт, худалдаа үйлчилгээ явуулдаг "Ачлал трейд” компанид эзэн суудаг чамгүй хөрөнгөлөг хатагтай. Хүмүүсийн мэдэх 3, 4-р хороолол дунд сүндэрлэх “Ачлал” их дэлгүүр түүнийх. Тэрээр хөл хориотой энэ үед “Ачлал” их дэлгүүрийн түрээслэгчдийнхээ түрээсийг 100 хувь хөнгөлсөн гэнэ. Гэтэл зарим нь түрээсээ өгөхгүй бол байр луугаа оруулахгүй, барааг чинь өгөхгүй гэж сүрдүүлсэн гэх. Өнгөрсөн дөрвөн жил парламентын суудлаа тун чиг шүүмжлүүлсээр их хурлын суудлаас буусан Ж.Билэгт бусад бизнес эрхлэгчдээсээ илүү хүн чанартай бололтой.
Хэл ам нь эвлэхгүй байсаар гишүүний суудлаа тавьж өгсөн ч хувийн бизнесээ бол од шиг гялалзуулж яваа сурагтай.
Сэтгэгдэл бичигдээгүй байна