Хавдраар өвчилсөн бүсгүй нас барахаасаа 18 ЦАГИЙН өмнө хуримаа хийжээ

Админ
2021/01/15

Хизер Девид хоёр 2015 онд танилцаж хайр сэтгэлтэй болжээ. Залуу нь 2016 оны 12-р сард гэрлэх санал тавих гэж байсан ч хэдхэн хоногийн өмнө бүсгүй нь хөхний хорт хавдартай гэж оношлогджээ. Ингээд Дэвид гэрлэлтээ хойшлуулжээ. Хизер тэр хоёр бүтэн жилийн турш аймшигт өвчинтэй тэмцжээ. Гэсэн ч өвчин дийлэгдсэнгүй. Гарцаагүй үхэлтэй тулгарсанаа ойлгосон бүсгүй эмэгтэй хүний аз жаргалыг амьддаа эдэлж хуримаа хийхээр хүссэн байна. Тэд хуримаа 2017 оны 12-р сарын 30-ны өдөр Коннетикут мужийн Гэгээн Францискын эмнэлэгт хийхээр төлөвлөжээ. Гэсэн ч хавдар улам тархаж бүсгүйн тархи уушгинд үсэрхийлж бие нь улам муудсан тул хугацааг наашлуулж 22-нд хуримаа хийжээ. Бүсгүй амьсгалахад бэрхшээлтэй болсон тул хуримын үеэр амьсгалын аппаратнаасаа салаагүй байна. Аймшигт өвчнөөсөө болж тамир тэнхээгээ алдсан Хизер “би маш аз жаргалтай байна, одоо үхлээс айхгүй байна” гэж л хэлж чаджээ. Хурим болсноос 18 цагийн дараа тэрээр амьсгал хураажээ. Нөхөр болон гэр бүлийхнийх нь Хизер хайр сэтгэлийн ачаар л үхлийг зоригтой угтсан гэжээ.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна